Сайхан амьдрахад биднээс хичнээн төгрөг гарах болоо гэж бодож үзсэн үү? Бодоогүй бол би бодоод өгий гэж бодлоо.
Өглөө сайхан усанд орчоол Гэртээ өглөөний цайндаа шарсан өндөг талх, элэгний нухаш боов шоовноос гадна ховор нандинд тооцогддог юм идсэн ч гэсэн 20,000 төгрөгнөөс хэтрэхгүй байх. За тэгээд сайхан амьдарч байна гэхээр захирал л байгаа байх. Захирал болсон хойно аймаар иддэг ч гэсэн банк дүүрэн 95 шатахуунтай байгаа. Хотоос 20-иод км зайтай хауст амьдардаг болохоор өглөө ирэхдээ бас нэлээн шатахуун зарцуулна. 100-д 25 иддэг машиндаа суугаад хотын захад ирэхэд 5 литр шатахуун буюу ойролцоогоор 7500 төгрөгний шатахуун царцуулаад ход дотор бөглөрсөөр мөн дайны шатахууныг зарцуулахад 15,000 төгрөг болж байгаан. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гайгүй айл юм болохоор гарт нь 50,000 цаас атгуулаад үнсээд буулгалаа. Бацаан тэрийг бас эвгүй хэрэггүй юманд л үрэх байх лдаа. Тэгээд ажилруугаа ирэхэд сайн байна уу захирлаа нтр гэж мэндэлсэн хүмүүс. Өрөөндөө орлоо хэд хэдэн төсөв, хөтөлбөрүүдтэй танилцлаа, гаднаас ирсэн хүмүүстэй уулзлаа, цайны цаг боллоо. Цайны цагаараа хамт хоол иддэг хүнээ үнэтэй ресторанд дагуулж ороод мэдээж дайлах хэрэг гарна. Ууж идэх юмтайгаа нийлээд 80,000 төгрөгний тооцоо хийгээд ажилруугаа ирнэ. Энэ хооронд 5000 төгрөгний шатахууныг бас зарцуулаад амжсан байна. За ингээд хурал, уулзалт нтр гэж хэсэг суугаад гарч дараагийн хийх гэж байгаа ажлынхаа талаар том гаруудтай уулзахаар явна. Дунджаар дахиад 10,000 төгрөгний шатахууныг зарцууллаа. /Энэ машин ууж иджийнаа нээрээ/ Уулзах хүнтэйгээ уулзаад жолоочоо явуулаад хүүхдээ аваад, эхнэрийнхээ ажлыг тарахын алдад дуудаад гайгүй газар нэг үнэтэй ресторанд л идэж таараа. Ингээд 150,000 төгрөгний тооцоо хийгээд гэрлүүгээ гарна. /Таргалахгүйн үүднээс хоолоо эрт идэж байгаан. Гэрлүүгээ гараад харихдаа хүүхдээ авах энээ тэрээ гээд хот дотор явсантайгаа нийлээд 20,000 цаасны шатахуун хэрэглэнэ. Өө гайгүй дотно жолоочтой болохоор бас нэг 20,000 цаас өгөөд хоол ид гэнэ. За тэгээд харилаа унтлаа нэг өдрийн амьдрал дууслаа. Өдөр нь жижиж сажиг юманд бас 30,000 өрчим төгрөг зарцуулсан гэж бодоод одоо тооцоогоо хийе.Өө тийн эхнэр бас намайг бодвол бага мөнгө үрсэн буюу нийт 100,000 цаас зарцуулсан гэж бодох юм байна.
20,000+15,000+50,000+80,000+5000+10,000+150,000+20,000+20,000+30,000+100,000=500,000 Төгрөг.
Ямар аймаар юм бэ. Гэхдээ дээр бичсэн дээр аймаар цамаан загнасан лдаа. Багасгаад өдөрт 400,000 төгрөг зарцууллаа гэж бодонгуут 10 хоногт 4,000,000 сард 12,000,000 төгрөг зарцуулахнээ. Тэгээд шоу цэнгээн, үзвэр үйлчилгээ гадаад дотоод явах, нам даралтын халаалтын мөнгө, үйлчлэгчдийн цалин, жолоочийн цалин, бусад ууж идэх, тоглох наадах энээ тэрээ гээд зардлууд байгаа. Гадаад явахгүй гэж үзээд бусдыг нь доод тал нь 3,000,000 төгрөгөөр бодчий. Сард 15,000,000 төгрөгийг зарцуулж амьдрах юм байна. Хаус, машин энээ тэрээг ааль дээр авцан гэж бодоод тооцоогүй шд. Сард хэдийг олдог байж ингэж зарцуулах вэ? Аймаар аймаар

